Уралдаанч хүүхдийн бүртгэл эхэллээ


Улсын баяр наадмаар давхардаагүй тоогоор 5000-6000 хүүхэд морь унаж уралддаг байна. Энэ жилийн Улсын их баяр наадмаар хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэл Хүй долоо худагт эхэлжээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн баяр наадмаар уралдаанч хүүхдийн хурууны хээ,  цахим бүртгэлийг хэрэгжүүлэх болсон.

Уралдаанч хүүхдэд бүртгэлжүүлэх  цахим карт олгох бөгөөд тухайн картаар өөрийгөө нотолж, уралдаанд оролцох боломж бүрдэх юм байна. Мөн уралдаанч хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлийг гарын үсгээр баталгаажуулах шаардлагатай аж. Хэрвээ эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй бол хүүхдийг уралдаанд оролцуулахгүй юм байна. Мөн уралдаан ч хүүхэд зайлшгүй даатгаалтай байх ёстой гэдгийг гэр бүл залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлсэн юм.

Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ:

1.Уяачийн иргэний үнэмлэх

2.Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ

3.Гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт

4.Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

5. Эцэг эхийн зөвшөөрлийн бичиг

6. Уяач, уралдаанч хүүхэд өөрсдийн биеэр ирэх

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх