Бөхчүүдийг бүртгэж байна


Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл  СТО-д өнөөдөр эхэллээ.

Бөхийн бүртгэл өмнө нь Бөхийн өргөөнд явагддаг байсан ч энэ жил тодорхой шалтгааны улмаас хуулийн байгууллага уг газрыг битүүмжилсэн учир бүртгэл өөр газар явагдах болсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ жил Улсын баяр наадамд 512 бөх барилдуулна. Бөхчүүдийг өнөөдөр, маргааш буюу 9, 10-ны өдрүүдэд бүртгэнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх