Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Оргихын Хангай


Ховд аймгийн Буянт сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага цолтой О.Хангай өнгөрсөн жил аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж 6 давж шөвгөрч, "Улсын харцага" цол хүртсэн. Тэрбээр 4-ийн давааны нугалаанд Б.Пүрэвсайханыг, тавын даваанд Э.Оюунболд арсланг тус тус давсанаар Улсын цолтоны эгнээнд багтсан.

Аймгийн арслан цолтойдоо олон барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн ба сар шинийн барилдаанд аймгийн цолтойдоо хоёр үзүүрлэсэн анхны бөх билээ.

Аав, ээжийнх нь аль алинд нь бөхийн удам байдаг бөгөөд нэгэнт улсын цол хүртсэн болохоор энэ наадмаар өөр зорилго тавьж барилдана. Ямар ч бөхтэй барилдсан давах чадвартай. Даваа өгсөх тусам тунах учраас өрсөлдөгч бөхчүүдээ тун сайн судалж, мэх бэлдэж буй нь гарцаагүй. Ямар ч бөхөд бярдуулахгүй, барьцнаас тун сайн барилдана. Ховд аймгаас 1940 онд 9 давж түрүүлэн улсын арслан болсон Ш.Ванчинхүүгээс хойш анхны Түрүү бөх нь О.Хангай болох учиртай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх