Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий


Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага Б.Бат-Өлзий 1993 оны 4 сарын 5-нд төрсөн. Ид 25 насандаа барилдаж байна. Г.Эрхэмбаяр аваргаас үлгэр дууриалал аван бэлтгэл сургуулилтаа хийдэг. 2016 оны Үндэсний Их баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч "Монгол улсын харцага" цол хүртсэн.Өнгөрсөн жил 4 давааны нугалаанд Лхагвын Лха-Очирт унасан.

2017 оны заал танхимын барилдаанд гоц сайн барилдаж олон түрүү авсан. Цагаан сарын барилдаанд түрүүлэн одтой байгаагаа харуулсан. Бөх сонирхогчдын дүгнэлтээр САР Шинийн барилдаанд түрүүлсэн бөхчүүд наадамдаа сайн барилддаг гэдэг. Тийм учраас бөх сонирхогчид түүнээс их зүйл хүлээж байгаа. Энэ жилийн барилдаанд хэд давсан ч гайхах зүйлгүй. Төрийн наадмын түрүүг Ховд аймгаас 1940 онд 9 давж түрүүлэн улсын арслан болсон Ш.Ванчинхүүгээс хойш авсан бөх магадлал өндөр Нэг нутгийн О.Хангайтайгаа зургаагийн даваанд тунах ммагадлал их. Саяхан болсон Налайхын наадамд Г.Эрхэмбаяр аварга барилдуулаагүй. Их багш нь түүнд их найдлага тавьж буй нь дамжиггүй.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх