Нийслэлийн 108 иргэн төрийн дээд шагнал хүртлээ


Tулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн 108 иргэн өнөөдөр НЗДТГ-т төрийн дээд шагналаа хүртлээ. Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар гардуулав.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, хөдөлмөр зүтгэлээрээ салбартаа тэргүүлэн, төр засагтаа өндрөөр үнэлүүлж буй та бүхэндээ баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх