Монголынхоо түүхийг хойч үедээ танин мэдүүлсэн нээлт боллоо


Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил,Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан хүндэтгэл үзүүллээ.

Наадмын нээлтийн тоглолт“Монгол орон мөнхөд бат оршиг”гэсэн нэрийн дор  боллоо. Мөн Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол хүн жилийн дөрвөн улиралд хэрхэн амьдардаг, эрийн гурван наадам бол Монголчуудын бахархал юм гэдгийг харуулснаараа онцлог боллоо.

 

Энэ жилийн наадмын нээлтэд 800 цэргийн албан хаагч, 250 оюутан, одонтой ээжүүд хүүхдүүдийн хамт, УДЭТ-ийн бүх уран бүтээлчид , Үндэсний их театр, Улсын филармони, ДБЭТ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлч гээд нийт 2500 гаруй хүмүүс оролцлоо.

Наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 07 сар 11

Социализмийг санагдуулсан Майн 1ний жагсаал шиг мал амьтан онгоцны дүрстэй сайхан нээлт боллоо

Зоочин 2018 07 сар 11

Наадмын нээлтийн тоглолт утга агуулга, илэрхийлэл, уран сайхан талаасаа сайнгүй, хэтэрхий хялбар болжээ. 4 улирал, мал ахуй, 12 жил, хахир хатуу дуу хоолой, хип хоп нтр бол монголын онцлог илэрхийлэл, бахархал биш. Төр, түүх, соёл, наадмын онцлогоо илүү гаргавал зүгээр байсан юм.