ХОЁРЫН ДАВААНД ӨВДӨГ ШОРООДСОН УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД

Урлаг, Спорт Admin Галаа 2018 07 сар 12 1253

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Улсын арслан Д.Ганхуяг сумын заан, жүдо бөхийн ОУХМ Алтанбаганад өвдөг шороодлоо.

Аймгийн харцага Д.Аззаяа Улсын өсөх идэр начин Ч.Батчулуунаар хоёр давлаа.

Улсын заан Д.Бумбаяр Архангай аймгийн Начин Б.Чинбатад хоёрын даваанд өвдөг шороодлоо.

Өвөрхөнгай аймгийн Уянга сумын харьяат Улсын Харцага Х.Гантулга Архангай аймгийн Харцага Б.Батсайханд хоёрын даваанд өвдөг шороодлоо.

Мөн Улсын начин Л.Гантулга, Улсын начин С.Багахүү, Улсын начин Б.Сугаржаргал, Улсын начин Д.Энхбаяр, Улсын начин М.Бат-Отгон, Улсын начин Л.Батзориг, Улсын начин Л.Шинэбаатар нар хоёрын даваанд унаад байна.

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөх барилдсанаас гурвын даваанд 128 бөх үлдлээ. Маргааш 09.00 цагаас гурвын даваа эхэлнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх