Д.Дагвадорж АН-аас нөхөн сонгуульд оролцохгүй гэв

Улс төр Admin Today 2018 07 сар 19 1145

Ирэх 10 дугаар сард Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тодорхой болсон ч нэр дэвшин өрсөлдөх хүмүүсийн нэр таамаг төдий байгаа билээ.
АН-аас Асашёрю Д.Дагвадоржийг нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг явж байсан хэдий ч тэрээр  өөрөө үүнийг үгүйсгэжээ. Тэрээр хэлэхдээ “Ийм зүйл болохгүй, болно ч гэж бодохгүй байна” хэмээн хэлснээр дээрх таамаг яриаг албан ёсоор үгүйсгэн няцаасан байна.
Хуулиараа бол нөхөн сонгууль болохоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ зарлах учиртай. Тиймээс яг  нэр дэвшигчид яг энэ хугацаанд л тодрох юм. Гэсэн хэдий ч боломжит нэр дэвшигчийн хувилбаруудын яриа сонгууль хүртэл таамаг төдийгөөр яригдсаар байх төлөвтэй. АН-ын хувьд гарсан таамгийг Аса аварга ийн няцаасан бол МАХН-ын хувьд Н.Энхбаяр, С.Ганбаатар гээд олон хүний яригдаж байгаа. Тэгвэл МАН-аас одоогоор яг тодорхой нэр заасан таамаглал сонсогдсонгүй өдийг хүрч байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх