Он гарсаар 202.7 мянган жуулчин Монголд иржээ


Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улсын хилээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 34.9 мянгаар буюу 1.2 хувиар буурчээ.

Улсын хилээр орсон зорчигчдын 39.2 хувь нь Замын-Yүд, 17.2 хувь нь Буянт-Ухаа, 12.3 хувь нь Гашуунсухайт 11.0 хувь нь Алтанбулаг, 7.3 хувь нь Шивээхүрэн, 13.0 хувь нь бусад боомтоор орж ирсэн байна. Улсын хилээр  оны эхний хагас жилд гадаадын 238.1 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 21.1 мянгаар өсчээ. Тэдний 84.2 хувь нь 30 хүртэл хоног, 14.3 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.5 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна.

Гадаадын зорчигчдын 202.7 мянга буюу 85.1 хувь нь  аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 21.9 мянгаар буюу 12.1 хувиар өсчээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 35.4 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Өмнөх оны мөн үеэс Тайландын жуулчид 464, Турк улсынх 494, Индонез улсынх 82, ОХУ-ынх 12296, Энэтхэг улсынх 204 хүнээр өссөн бол БНАСАУ-ынх 319, Вьетнам улсынх 231, Малайз улсынх 167, Япон улсынх 1526 хүнээр буурчээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 167.3 мянга нь эрэгтэйчүүд, 70.8 мянга нь эмэгтэйчүүд, 229.2 мянга нь насанд хүрсэн хүн, 8.9 мянга нь хүүхэд байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 2018 оны эхний хагас жилд 61.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 31.9 хувь нь Европоос, 4.6 хувь нь Америк тивээс, 1.8 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 38.7 хувийг БНХАУ-ын иргэд, 24.0 хувийг ОХУ-ын иргэд, 11.8 хувийг БНСУ-ын иргэд, 3.4 хувийг АНУ-ын иргэд, 3.2 хувийг Япон улсын иргэд, 2.7 хувийг Казахстан улсын иргэд, 16.2 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Манай улсын давхардсан тоогоор 1.2 сая иргэн 2018 оны эхний хагас жилд гадаадад зорчсоноос 843.4 мянга нь хувийн журмаар зорчжээ.

Улсын хилээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 1.3 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 54.1 мянгаар буурчээ. Тэдгээрийн 41.1 хувийг ачааны машин, 29.6 хувийг суудлын машин, 27.2 хувийг ачааны вагон, 2.1 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 42.2 хувь нь Замын-Yүд, 18.9 хувь нь Гашуун сухайт, 12.9 хувь нь Шивээ хүрэн, 7.8 хувь нь Сүхбаатар, 7.4 хувь нь Алтанбулаг, 10.8 хувь нь бусад боомтоор тус тус нэвтэрчээ.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх