С.Баярцогтын 45 сая ам.долларын цаана хэн байна ???

Улс төр Admin Today 2018 07 сар 20 1575

Монголчууд бид “хүнийг унасан дээр нь дэвсэх хэрэггүй” хэмээн үзэж, цээрлэж ирсэн боловч өнөөдөр унах тусам улам л дэвслэх болов. Дэвслэхээс ч аргагүй процесс өрнөж, дэвслэх багдах хэрэг мандаасан болоод тэр байх. Сүүлийн үеийн мэдээллээр Сангийн сайд асан С.Баярцогттой холбогдох факт баримтуудыг илтэд дэлгэх болсон нь цаанаа ямар нэгэн захиалгатай ч гэж харагдахаар. Тодорхой төлөвлөгөөтэй байх магадлалтай мэдээллийн шуурга давалгаалах болсныг чухам хаанаас гэдгийг өнөөдөртөө тодруулах боломж алга. Ажиглагчдын үзэж байгаагаар үүний ар талд улс төрийн зорилго бий хэмээн онцолж байна. Манай хэвлэл мэдээллийн гар хөл өнөөдөртөө Шейвцарийн холбооны шүүх, “Олон улсын эрэн сурвалжах сэтгүүл зүйн консерциум” хүрэх болоогүй гэж үзвэл үүний цаана томоохон гар хөл байна гэж үзэхээс өөр аргагүй.

Үндсэн хуулиар олгогдсон “..ард түмний баялагаас...” авлига, асар их хэмжээний ашиг хүртэснээ нууц дансанд байршуулсан хэмээн эгнэгт итгэсэн ард олны хувьд түүнийг дэвслэхээс өөр аргагүй. Тэр ч бүү хэл нэгэн зорилгын дор зүтгэж явсан АН нь хүртэл хөөж туугаад явуулчихсан байхад энэ бол бага хэрэг биз ээ.   

Ямартай ч өдгөө мөрдөн шалгагдаж буй С.Баярцогт 2013 онд УИХ-ын Дэд даргаар ажиллаж байхдаа “оффшор бүсэд 1.6 сая евро байсан нь үнэн, үүнийг би хөрөнгө орлогын тайландаа мэдүүлэхээ мартсан” хэмээн УИХ-ын Дэд даргын суудлаа өгснөөр энэ дуулиан түр намдсан. Түүний оффшор бүсэд мартсан 1.6 сая еврог манайхан бус “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциум”-аас илрүүлснийг бид хөрвүүлсэн нь цаанаа бас ч учиртай гэж ойлгогдоно.

Дараа нь С.Баярцогтын оффшор дансаар 10 сая ам.доллар ороод гарсныг мөн л илрүүлсэн. Энэ арван сая ам.долларыг ч манайхны бус гадны эх сурвалжтай хамтатган дэлгэсэн нь ямар нэг зүйл харагдаж таарна.

Тэгэхэд тэрбээр мөн л “Би Монголын гайгүй бизнесмэн ахаасаа ихээхэн хэмжээний мөнгө зээлснээ дансанд байршуулсан. Гэтэл 2009, 10 он дамнасан санхүүгийн хямрал нүүрлэж, мөнгө зээлдүүлсэн хүн мөнгөө авна гээд авсан. Найз нарынхаа хамт бизнес хийж байсан болохоор гадны нөхөд ийм данс байдаг юм, мөнгөө байршуул гэж санал тавьсан. Ийм л зүйл болсон” хэмээн тайлбар өгч байсан.

Тэгвэл дээрх нэг сая ам.доллар, 10 сая ам.доллар энэ тэр бол юу ч биш гэдгийг сүүлийн үеийн мэдээллийн эх сурвалжаас харж болно. Түүнийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа энэ үед 45 сая ам.долларын хэрэг ахиад мандаж байна. Гэхдээ энэ их хэмжээний мөнгө нь БНХАУ-ын компанитай, иргэнтэй холбоотой, “...уул уурхайн орд газарт хамтарсны...” гэх утга бүхий тайлбартайгаар Шейвцарийн холбооны шүүхээс бидэнд ирсэн бололтой. Энэ нь аанай л мөнгөө байршуулсан эх газраас, баттай эх сурвалжаас ирж байгааг манай мэдээллийн байгууллагууд дэлгэж эхэллээ.

Энэ бол асар их мөнгө, бараг нэг сум суурин газар босгох мөнгө. Монгол мөнгөнд хөрвүүлвэл 100 гаруй тэрбум төгрөг гэдэг бол манай эрх мэдэлтнүүд гадагшаа бадар барьж байж арай гэж олж ирдэг мөнгө шүү дээ. Гэтэл Сангийн сайд, УИХ-ын Дэд даргаар ажиллаж байсан нэг нөхрийн дансаар орж гарч л байдаг мөнгө байгаад л хамаг учир оршиж байгаа байх.

Энд С.Баярцогтыг өмгөөлж хамгаалах гэсэнгүй. Гагцхүү энэ бүх мэдээллийн цаана зохион байгуулалттай ажиллагаа явагдаад байх шиг. Тэр нь хэн байж болох вэ гэсэн асуулт зүй ёсоор ургаж байгаа төдийгүй хариулт нэхсээр үлдэж байна.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

unshigch 2018 07 сар 22

ene omhii hulgaichiin ard zorigiin aluurchin omhii hyzyygyi tarvagan tahal baidag. ene 2 hulgaich aluurchin bol 1 tyriivchtei, 1 gadaad ezentei. gadaad ezdiinhee bogsiig dolooj yalgadsaar ni hoollodog 2 hulgaich. tarhigyi mankuur booluudiig darlaj doromjilj tenegiig ni gaihaj shoolj ineelden bah t

mongol 2018 07 сар 22

Setguulchid gej uursdiiguu duviilgun hahuuli avdag nuhduud hunii ami amidral,ner turuur togloj uursduu huljih hereggui shuu batalgaa notolgoogui del sul yariagaar huniig gutaan doromjlood zugeer unguruud baij bolohgui

Зочин 2018 07 сар 21

Hamgaalaad bgaa ym bishu

Иргэн 2018 07 сар 21

Энэ ч харин магтан матдаг эдгээд биш үү. Хэн байж болох вэ гэвэл чи өөрөө юм биш үү.

пизда 2018 07 сар 20

пиздаа

Зочин 2018 07 сар 20

unen yum gej baihgui bolj dee