Зургаан хүний амь насыг аварсан залуу


Булган аймгийн Тэшиг сумын иргэн О.Болдсайхан усанд осолдсон 6 хүний амь насыг аварсан сайхан үйлс бүтээжээ. Тус сумын Эгийн голын Энтийн гарам хавьд модон завиар ус гатлах гэж яваад завь нь хөмөрч усанд унасан хүмүүс аврал эрсэн байна. Тэр үед ойрхон байсан иргэн О.Болдсайхан сэлж очин том хүн, хүүхэд нийлсэн 6 хүний алтан амийг нь аварчээ. Энэ мундаг залууд баяр хүргэе! Буян нь дэлгэрэх болтугай!

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 07 сар 20

Ёстой мундаг үйлс бүтээжээ. Хүний амь аварна гэдэг машин , байр, мөнгө , шагналын тэмдэг авахаас илүүтэй буянтай үлс шүү, Ажил үйлс нь дэлгэрч яваарай