Гуравдугаар эээлжийн сурагчид гэж байхгүй болно гэсэн амлалтандаа хүрэх үү Боловсролын сайд аа

Боловсрол Admin Today 2018 07 сар 23 738

Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулиудын суралцагч нарын тоо хэт ачаалалаасаа хэтэрч хотын захын зарим сургуулиуд сурагч нараа гурван ээлжээр хичээллүүлж байгаа билээ.

Нэг ёсондоо шөнийн ээлжийн ч гэмээр бага ангийн сурагчид хичээл нь үдээс хойш эхэлж, өвлийн цагт орой 19 цаг өнгөрөөд тардаг байсан. Ингэхэд харанхуй болсон байдаг учир зарим нэг нь тэднийг шөнийн ээлжний сурагч ч гэж шоглонгуй ярьдаг байна. Бага ангийн сурагчдын мөн ийм ээлжээр хичээлүүлэх нь тэдний сурлагын идэвхид ч муу гэдгийг мэргэжлийн байгууллагууд ярьж байсан ч дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. 

Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургууль гурван ээлжээр хичээллэжээ. Эдгээр сургуулийн 21 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа мэдэгдсэн билээ. 

Олон жил хүүхдүүд гурван ээлжээр хичээллэлээ. Цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдүүдээ сугалаагаар цэцэрлэгт оруулдаг боллоо. Ийм байдалтай явж болохгүй. Улаанбаатар хотод гурван ээлжээр ажиллаж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавьсан, 2018-2019 онд хийж дуусгана. Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургууль баригдаж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. Нийслэлийн гурван ээлжийн сургуулийн гуравдугаар ээлжинд ажиллаж байгаа багш, захиргааны болон үйлчилгээний ажилчдын илүү цагийн хөлсөнд шаардлагатай 574 сая төгрөгийг шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад үүрэг болгоно хэмээн Засгийн газрын тэргүүн хүртэл мэдэгдэж байв.

Гуравдугаар ээлжийн сурагчдын хувьд өвлийн цагт оройтож хичээлэхийн хажуугаар эдгээр сургууль голдуу утааны голомтод  байрладаг, яг л утаа ид гарах үеэр хичээлээ тарж байгаа нь багачуудын хувьд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэх эхлэл бий болдог гээд олон бэрхшээлтэй тулгарсаар л.  Энэхүү орой ээлжийн хуваарилалтад голдуу 1-3-р ангийн сурагчид хамрагдаж байгаа юм.

Ямартаа ч олон хавар нэгэндээ гэдэг шиг тун удахгүй шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Харин өмнөх жилүүдийн асуудлаа хэрхэн шийдэж, Боловсролын яамнаас энэ асуудлаар болон бусад ажлаар дорвитой арга хэмжээг авсан эсэхийг тун удахгүй сурагчид харах болов уу. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх