Галзуу чоно хүүхэд ноцжээ


Говь-Алтай аймгийн Бугат суманд энэ сарын 21-нд бэлчээрлэж буй мал руу чоно дайрч, хонь хариулж байсан хүүхдийг ноцжээ.

     Чоныг тухайн өдөр нь устган, сумын малын эмч устгасан чононоос дээж авч тус аймгийн Мал Эмнэлгийн Ариун Цэврийн лабораторид долоодугаар сарын 23-ны өдөр хүргүүлэн шинжлүүлэхэд галзуу өвчин оношлогдсон байна.

   Чононд ноцуулсан хүүхдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Зооноз өвчин судлалын төвд үзлэг, шинжилгээнд хамруулан харьяа сумын эмнэлэгт эмчилгээ хийж байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх