Нисдэг тэрэгний нисгэгчдийн 16 дахь удаагийн ДАШТ болж байна

Урлаг, Спорт Admin Today 2018 07 сар 25 325

Нисдэг тэрэгний нисгэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн Беларусь улсын нисэх онгоцны "Минск" клубын “Липки” нисэх хөөрөх талбайд мягмар гарагт эхэлсэн бөгөөд уг тэмцээнд олон орны 37 нисгэгч оролцож байна. ОХУ 13 гишүүнтэй хамгийн том баг ирүүлсэн тухай энэхүү тэмцээний зохион байгуулагчид мэдээлжээ.

Mөн энэхүү тэмцээнд Беларусь, Польш, Австри, Герман, Хятад болон Украины нисгэгчдийн хүчтэй багууд медалийн төлөө өрсөлдөж байгаа юм байна. Тэмцээнд оролцогчид нь уран жолоодлого, өндөр нарийвчлалтай нислэг, ачаа тээвэрлэх болон туг сүлжих гэсэн дөрвөн төрлөөр өрсөлддөг ажээ.

Нисдэг тэрэгний нисгэгчдийн ДАШТ-ий хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “ProNebo” нислэгийн баяр нь долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно. Энэ үеэр 30 гаруй агаарын бөмбөлөг болон нисэх онгоцны уран нислэгийг үзэгчид үзэж сонирхох боломжтой ажээ. Энэхүү баярын үеэр үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг бөгөөд үзэхийг тэсэн ядан хүлээдэг арга хэмжээнүүдийн нэг нь нисдэг тэрэгний уралдаан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх