Д.Сарангэрэл: Үнэтэй аппарат эвдэрч, улсад их хэмжээний хохирол учраагүй


Нийслэлд үргэлжлэн орсон усархаг, аадар борооны улмаас Хавдар судлалын үндэсний төвийн дээврээс дусаал гоожиж,  тус төвд багагүй хэмжээний хохирол учирсан. Тус төвийн хонгилд ус нэвчсэнээс болж Австрийн Засгийн газраас 3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр авсан туяаны шинэ аппарат эвдэрч, ашиглах боломжгүйд хүрээд байгаа.

Тэгвэл өнөөдөр /2018.07.25/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа.

Тус эмнэлэгийн өргөтгөлийн барилгын зоорины хэсэгт энэ сарын 10-нд үерийн ус орсны улмаас туяа эмчилгээний аппаратны суурин хэсэг усанд автсан тухай ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн “Борооны ус зайлуулах суваггүй олон зам эмнэлгийн ойр орчимд тавьснаас хонгилын давхар руу ус орсон гэж үзэж байгаа. Ус дахин орж ирэхгүй, дээврээс ус гоожихгүй болсон тохиолдолд уг аппаратыг ажиллуулах боломжтой” гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Шинэ рентген аппаратыг суурилуулах ажил явагдах үед эмнэлгийн хонгилд ус нэвчсэн тул уг ажлыг түр хугацаанд зогсоогоод байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  “Долдугаар сарын 10-нд хүчтэй аадар бороо орсны улмаас ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын хонгил руу ус орсон.  Тоног төхөөрөмжүүд сав, боодолтойгоо байгаа учраас айхтар хэмжээний хохирол учирсан гэж үзэхгүй байна. Норсон хоёр тоног төхөөрөмжийн суурь бий. Эмнэлгийн тохижилтын явцад Нийслэлийн авто замын хөгжлийн газар хяналт тавиагүй. Эмнэлгийн тохижилтын явцад ХСҮТ-ийн урд хэсэгт тавьсан замд ус зайлуулах суваг шуудуу хийгээгүй учраас үерийн ус хонгил руу орж ирсэн. Тиймээс тохижилтын ажлыг хийсэн, зам барьсан компани, үүнийг хүлээж авсан Нийслэлийн авто замын хөгжлийн газар, болон улсын комисс дутуу барилга байгууллага хүлээж авсан. Тиймээс зохих хариуцлагаа хүлээх ёстой учраас эмнэлгийн ажилтнуудад буруу өгөх нь учир дутагдалтай. Хэрвээ ус зайлуулах суваг шуудуу байсан бол ийм асуудал гарахгүй байсан” гэв

Одоогоор ХСҮТ-ийн хохирлыг тогтоогоогүй байгаа бөгөөд энэ долоо хоногт албаныхны дүгнэлт гарах юм байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсаар яригдаад байгаа шиг долоон сая еврогийн төхөөрөмж эвдэрч улсад их хэмжээний хохирол учирсан зүйл тогтоогдоогүй байгаа гэдгийг хэлмээр байна гэлээ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Zochin 2018 12 сар 13

Xuviin emlguudr 1bish tonog tuxuuruumj uzlgiin orns avd apprt ntr aktlgdsn ner dor ashiglgdd bjl bga

Mongol 2018 12 сар 13

Xuviara emchilge erxlj bga emch nart xyanalt tavix yostoi. Tanai salbariin diilenx emch nar xulgaich bgzde,bas avligchid shuu. Irged bid yltchgui uvchn zovlongso blj emch nert xaxuulchdiin umnu suxurdg bga. Mungu tsaasgui bol uilchilge avn gj sanltgui . shunltai emch nariig toolbl mngl uls emchgui b

Зочин 2018 12 сар 12

Хүрлээ сайд аа. Та зоригтой, Монголоо гэсэн хүн. Хэн ч үгүйсгэхгүй. Харин ЗГ-т чинь эмийн жор уншиж чадахгүй Эрүүл мэндийн, баруун зүүнээ мэдэхгүй Батлан хамгаалахын сайд… байгаа нь Монголын эмгэнэл юм даа. Тэр сайдуудад ч ичих булчирхай алга. Ийм байхад Монгол яаж хөгжих вэ? Хойд, Өмнөд хөршийн ЗГ-

иргэн 2018 11 сар 30

Энэ авгай зайлах хэрэгтэй. Сарангэрэл ЭМДаатгалын мөнгийг идэж байна. ЭМДэмжих сангийн мөнгөөр хаалтын гэрээ хийсэн нь үнэн шүү дээ. Чадахгүй байгаагаа ойлгохгүй бүлүүлэг рекет авгай тоон дотор үсэг цохиод байгаагаа ойлгох ухаан байхгүй. Хөтөлж ирсэн хүмүүсээ төрийн хууль зөрчөөд тангараг өргүүлж ба

Эргэлзэгч 2018 07 сар 26

Үнэтэй аппаратыг яах гэж олон жил хадгалдаг байнаа. Авсан л бол ард түмэндээ үйлчлэх л ёсто штээ

zochin 2018 07 сар 25

teneg yankhan avgai

ЗОЧИН 2018 07 сар 25

ИХ УДААН ЧИЙГТЭЙ НОЙТОН ГАЗАӨР БАЙСАН УЧИР ЗЭВЭРСЭН6 ГАНЦХАН УДААГИЙН БОРООНООР ЮУ ГЭЖ ТИЙМ ИХ ЗЭВ СУУДАГ ЮМБЭ? ТЭНЭГ ХҮН ХУУРЧ БАЙГАА БИШ. ЕР НЬ ЭМНИЙ ХАНГАМЖ ИХ МУУ БАЙНА. ҮНТЭЭГЭЭС ГАДНА ЭМЧ НАР НЬ ЭМИЙН САНД ДУУССАНЭМ БИЧИЖ ӨГӨӨД БАЙХ ЮМ