Сирийн өмнөд хэсэгт болсон террорист халдлагаар 100 хүн амиа алджээ

Дэлхий Admin Today 2018 07 сар 26 602

Сирийн өмнөд хэсгийн Эс-Сувейда мужид болсон террорист халдлагын улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ. Энэ тухай Сирийн мониторингийн төвөөс дэлхийн хүний ​​эрхийн хамтын нийгэмлэгт энэ тухай мэдэгдсэн хэмээн ТАСС мэдээлсэн байна.

Амиа золиослогчдийн нэг нь Эс-Сувейдагийн ногооны зах дээр тэсрэх төхөөрөмжийг ажиллуулсан байна. Харин хоёр дахь нь орон нутгийн оршин суугчдад баривчлагдах үедээ бөмбөгөө дэлбэлжээ.

Үүний зэрэгцээ “Исламын улс”-ын террористууд Эс-Сувейда мужийн зүүн хэсгийн хэд хэдэн тосгон руу дайрчээ. Цэргийнхэн, орон нутгийн иргэдтэй байлдаж 20 хүнээ алдсаныхаа дараа тэд явжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх