Засгийн газрын шийдвэрээр олгосон хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өглөө


Баян-Өлгий аймгийн Өлгий сумд энэ  сарын 15-ны өдрөөс усархаг бороо орсны улмаас үер бууж үерийн гамшигт нийтдээ 929 айл нэрвэгдээд байгаа билээ. Үүнээс гэр нь бүрэн нурсан 110, гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээгээр хохирол амссан 266, бага хэмжээгээр хохирол амссан 399 айл байна, 4500 хун. 660 га газарт хохирол учраад байсныг Монцамэ агентлаг мэдээллээд байсан юм.

Үүний мөрөөр Ерөнхий сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шуурхай хуралдаж, Баян-Өлгий аймагт нүүрлээд байгаа гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламжыг хүргэх зорилгоор орон гэргүй болсон иргэдэд таван ханатай гэр 80 ширхэг, сэргээн босголтын ажилд зориулж бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэрэг нийт 620 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Эдгээр тусламжын ачаа барааг Засгийн газрыг төлөөлөн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан аймгийн засаг дарга, холбогдох удирдлагуудын хамт ард иргэдэд хүлээлгэн өглөө.

Сайд Х.Баделхан иргэд, олон нийтэд хандан “Энэ бол төр засгийн зүгээс үзүүлж буй анхны, яаралтай тусламж гэж ойлгож болно. Цаашид үер усны аюулд нэрвэгдсэн айл өрхүүдийн хохирлыг барагдуулах, ахуйн байдлыг дээрдүүлэх, үер усны аюулын эрсдэлийг буурууах ажлыг эрчимтэй авч хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдтай уулзан холбогдох асуудлуудыг танилцуулан уламжлах болно” гэсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх