ЦЭЦЭРЛЭГТ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ИРГЭД ДҮҮРЭГТЭЭ ХАНДАНА

Боловсрол Admin Today 2018 07 сар 26 510

Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл өчигдөр (2018.7.25) эхэлсэн. Наймдугаар сарын 23-н хүртэл үргэлжилэх бүртгэлд 2-5 насны хүүхдүүд хамрагдах болсон. Мөн өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулж байгаа юм. Харин интернэт орчинд ажиллах боломжгүй иргэд харьяа дүүрэгтээ хандах боломжтой. Цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэдэд туслах ажилтан дүүрэг дээр 2018 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллаж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх