"Тавантолгой"-н ханш хамгийн их уналттай гарчээ


Өчигдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 786,144 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс  "Усжуулах" (CMD+12.49%) болон "Монголын Цахилгаан Холбоо" (SUL+2.94%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хархорин" (HHN-12.50%) болон "Тавантолгой" (TTL-5.96%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19199.63 нэгж болж 1.66 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,362,711,746,843.82 төгрөг боллоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх