У.Хүрэлсүхийн хариуцлага, шударга ёсны цэвэрлэгээ Говь-Алтайгаас эхэлсэн үү


Говь -Алтай аймгийг тойрсон жиг жуг яриа тасардаггүй. Алив ажлыг улстөржүүллээ, авилга хээл авах гэлээ, тэр энэ байгаль орныг минь сэндийчиж, ухах гэлээ гэгчлэн нутгийн иргэдээс сонсогдох нь бий. 2016 оны сонгуулиар орон нутагт МАН ялалт байгуулж УИХ-ын гишүүн Ж. Раднаасэд ба ждү-чин Алтай констракшин ХХК-ын захирал Х.Бат-Эрдэнийн ойр тойрны найз нөхөд нь засаг дарга, хурлын дарга болсон. УИХ-д нэр дэвшихэд мөнгө санхүү ар болж байсан хүмүүсийн шахаа, шантааж гээд болдоггүй ч биз. Юутай ч ажил урагшилдаггүй хол ойрын олон хүний хэл амны бай болсон 2 даргын нэгийг нь огцруулсан бололтой. Тодруулбал Говь -Алтай аймгийн хурлын дарга асан Т.Ганзоригийг буулгаж ИТХ-ын төлөөлөгч Л.Батжаргалыг хурлын дарга болгожээ. Алтайн улс төр ингэснээр дуусахгүй 60 тэрбумын гэдэг шиг авилга хээл хахуульд холбогдсон байж болзошгүй аймгийн удирдлагуудыг нэг мөр огцруулж шударга үнэнг Алтайд тогтоох учиртай. Манан бүлэглэлтэй тэмцээд эхэлсэн шиг алтайн бизнессын бүлэглэлтэй эвлэрч чадаагүй аймгийн МАН-ын дарга тэргүүтэй нөхдөд амжилт хүсч шударга үнэний дуу хоолой болж Говь Алтайг хөгжлийн замд нь оруулахыг хүсье. Улс төржилтөөс ангижирах алхам байж чадсан боловуу?

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх