НГХУСАЗЗ хүчирхийллийн эсрэг Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана


йслэлийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” үндэсний хэмжээний аянг зохион байгуулахаар боллоо.

Өчигдөр /2018.10.30/ НГХУСАЗЗ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар аяны талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол улсын хүн амын 50.84 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн статистикийн мэдээлэл бий. Тэднээс 78 мянга гаруй нь өрх толгойлон амьдарч, хагас болон бүтэн өнчин 37 мянган хүүхэд өсөн торниж байна. Эдгээр баримтын цаана нуугдаж буй “Гэр бүлийн хүчирхийлэл” хэмээх нийгмийн сөрөг үзэгдэлд бүх нийтээрээ анхаарал хандуулахыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Тэдний хэлж байгаагаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 86 хувь нь айдаст автах, нэр төрөө бодох, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовних гэх мэтчилэн сэтгэлзүйн дарамт шахалтаас үүдэн гэр бүлийн хүчирхийллийг нууж амьдардаг бол үлдсэн 14 хувь нь хожуу үедээ хуулийн байгууллагад ханддаг гэнэ.

Иймд бид хандлагаа өөрчилж, дор бүрнээ ухамсартай, идэвх санаачлагатай байж чадвал дэргэдээ байгаа хүчирхийллийг хязгаарлах, улмаар арилгах боломжтой гэж холбогдох албаныхан үзэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын МХОНХТ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх