Ээлжит бус V хуралдааныг ирэх 27-ны өдөр хуралдуулахаар болов


ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах үндэслэлээ өөрийн биеэр ирж танилцуулах хүртэл завсарлага авах санал гаргасан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг саналаа энэ сарын 12-нд нийслэлийн ИТХ-д албан бичгээр ирүүлсэн бөгөөд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн хугацаа 15 хоног. Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн (2018.11.23) хуралдаанд Ерөнхий сайд биечлэн оролцох боломжгүй болсон тул ээлжит бус хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 14.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх