БНСУ-ын Улсан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч С.Мөнхчулуун өнөөдөр /2018.11.29/ БНСУ-ын Улсан хотын Худалдаа, хөрөнгө оруулалт, гадаад харилцааны хэлтсийн дарга Сун Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улсан хот Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагаа байгуулж, харилцан туршлага солилцох хүрээнд анх удаагийн айлчлал болж байгааг Улсан хотын Худалдаа, хөрөнгө оруулалт, гадаад харилцааны хэлтсийн дарга Сун Хужун онцлов.

Уулзалтын хүрээнд хотуудын хөгжлийн хэтийн төлөвлөгөө болон төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт, уулзалт, харилцан туршлага судлуулах ажлуудыг хийхээр төлөвлөж хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх