"Хичээх өдөр"-өөр хүн гэмтсэн осол 60 хувиар буурчээ


НИТХ, ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанаас хамтран “Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө хичээцгээе” уриан дор “Хичээх өдөр” арга хэмжээг улсын хэмжээнд өчигдөр зохион байгуулсан билээ.

Улсын хэмжээнд жилд зам тээврийн ослоор 500 гаруй хүн амиа алдаж, 6187 хүн эрүүл мэндээрээ хохирдог гэсэн харамсалтай тоо баримт бий.  

Тэгвэл эл өдөр осол гэмтэл, дуудлага бусад өдрүүдийг бодоход харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал нийт дуудлага мэдээлэл 47.5 хувиар, хүн гэмтсэн осол 60 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх