НИТХ-ын дарга С.Амарсайхны өрөөнд ямар ч зодоон болоогүй


Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэвлэл мэдээллийн зарим нэгэн сайтууд болон олон нийтийн цахим сүлжээнд Мэдээ.мн сайтын нэрийг ашиглан хуурамч фэйж хуудаснаас НИТХ-ын дарга С. Амарсайхан ажлын байрандаа архидан согтуурч бусдын биед халдлаа гэсэн гарчигтай худал мэдээлэл цацагдах болсон. 

Тодруулбал, энэ сарын 11-ны өдөр НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга, Сүхбаатар, Бат-Амгалан, Батбямба, Н.Батсүмбэрэл нар хурлын дарга С.Амарсайханыхаа өрөөнд бөөгнөрч архидсанаас үүдэж зодоон гарсан байна. НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэлд зодуулсан хэлтсийн дарга Өлзийбаяр энэ асуудлаар цагдаад  хандсан гэх утга агуулага бүхий мэдээлэл бичигдсэн байгаа юм.

Харин уг мэдээллийг ямар ч ор үндэслэлгүй худал гүтгэлэг болохыг НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл өөрийн цахим хуудаснаа дамжуулан няцаалт гаргасан байна. Тэрбээр хэлэхдээ, “Биднийг муудалцсан цаашлаад зодолдсон мэт гүжир гүтгэлэг зохион байгуулалттай явуулж байгааг зогсоохыг хүсэе. Бид хэвийн ажлаа хийцгээж байна" хэмээн залруулжээ.

Мөн НИТХ-ын ажлын албанаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Зохион байгуулалттайгаар "төлбөр төлөн түгээж" буй уг асуудлыг НИТХ-аас хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдлээ.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Уншигч 2018 12 сар 17

Монгол улсын төрийн байгууллагын эсрэг гүтгэлэг тараасан хэвлэл мэдээллийн байгууллагуудад яагаад хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй юм бэ? Энэ ардчилал мөн үү? яавч бишээ.