Ойрхи Дорнодын хамгийн том сүмийг Египетэд нээжээ

Дэлхий Admin Today 2019 01 сар 07 274

Өнгөрсөн ням гарагт Египетийн хамгийн том сүмийн нээлтийн ажиллагаанд тус улсын Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль-Сиси оролцсон байна. Уг сүм нь нийслэл Каир хотын зүүн хэсэгт оршдог ажээ.

Сүмийн нээлтийн ёслол Коптын сүмийн ойролцоо хүчтэй дэлбэрэлт болсноос нэг хоногийн дараа болсон байна. Бямба гарагт Каир хотоос холгүй оршдог Наср хот дахь нэгэн барилгын дээвэрт нуусан тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгохоор ажиллаж байсан цагдаагийн ажилтан амиа алдсан юм.

Ням гарагт буюу Копт үндэстнүүдийн шинэ жилийн баярын өмнөх өдөр зохион байгуулсан сүмийн анхны арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган ажилласан байна. Коптууд нь Египетийн нийт хүн амын 10 орчим хувийг эзэлдэг ажээ.

Нээлтийн ёслолын үеэр Египетийн төрийн тэргүүн мөргөлчдөд хандан хэлэхдээ, “Аль-Фатах Аль-Алеем” сүм нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг болно гэжээ. 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх