Д.Дорлигжавт дөрвөн сая ам.доллар өгсөн гэх Т.Ганболд цензургүй ярина


"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд өнөө орой С1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохоор болжээ.

Тэрбээр өнгөрсөн сард 25 дугаар телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцож байхдаа Хуульзүйн сайд асан Д.Дорлигжавт 4 сая ам.долларын авлига өгч байсан талаараа ярьсан юм.

Харин энэ асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн сарын 25-нд болсон хэвлэлийн хурлаараа " Д.Дорлигжав дөрвөн сая долларын авлига авсан тухай хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжин мэдээлэгдсэн.  Гэхдээ дөрвөн сая доллар өгсөн гэх хүн нь гадаад гараад явсан учраас хүлээгдэж байна" гэсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Zochin 2019 01 сар 07

Dorligoo icheechee