Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэхээр боллоо

Улс төр Admin Today 2019 01 сар 07 208

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дөнгөж сая Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эргэлтэд оруулах үүрэг өглөө. Тодруулбал, сарын дотор эргэлтэд оруулах үүрэг чиглэл өгсөн байна. 

Асгатын мөнгөний орд нь стратегийн орд газар бөгөөд өндөр уулын бүсэд, техникийн хүнд нөхцөлтэй байршилд  оршдог орд учир ашиглахад хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай байдаг аж. Тиймээс Асгат ордыг "Эрдэнэ Монгол"-д шилжүүлэх чухал шийдвэр гаргасан нь энэ юм байна. 

Түүнчлэн Засгийн газраас Ховд аймгийн нутагт орших Цагаан эргийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх