Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай орнуудын жагсаалтыг гаргажээ

Дэлхий Admin Today 2019 01 сар 07 900

 "Reuters" агентлаг эмэгтэйчүүдэд хамгийн аюултай 10 орныг нэрлэжээ. 

Уг жагсаалтын нэгдүгээрт, Энэтхэг бичигдэж, удаах байрыг Афганистан эзэлсэн бол тус улсын дараагаар Сири, Сомали, Саудын Араб, Пакистан, Конго, Йемен, Нигери болон АНУ орсон байна.

Судлаачид дээрх жагсаалтыг гаргахдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах байдал, ялгаварлан гадуурхах үзэл, бэлгийн болон бэлгийн бус хүчирхийлэлд өртөж байгаа эсэх, мөн боолчлол, хөдөлмөрийн мөлжлөгийн байдлыг харгалзжээ.

Сүүлийн хоёр үзүүлэлтээр Энэтхэг, Ливи болон Мьянмар улс тэргүүлсэн байна. Эдгээр оронд албадан хөдөлмөр эрхлүүлэх, хүчээр гэрлүүлэх, ахуйн болон бэлгийн боолчлолд өртөх явдал хамгийн өндөр байна.  

Эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг орнуудын жагсаалтын эхний гуравт Энэтхэг, Конго, АНУ болон Сири улс бичигджээ. Бэлгийн бус буюу мөргөлдөөний үеэрх харгислал, бие махбод, сэтгэлзүйн болон гэр бүлийн хүчирхийллээр Афганистан, Сири, Энэтхэг улсууд тэргүүлсэн байна. АНУ энэ үзүүлэлтээр зургадугаарт оржээ.

Афганистан, Саудын Араб болон Энэтхэгийн охид эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхах үзэлд хамгийн их өртдөг байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломж Афганистан, Сири болон Сомали улсын эмэгтэйчүүдэд хамгийн бага байгаа бол хүчил цацах, хүчээр гэрлүүлэх, чулуу шидлэх зэрэг харгис хэрцгий уламжлалаар Энэтхэг, Афганистан болон Сомали улс эхний байрт оржээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2019 01 сар 07

TER CHINI MONGOL ZA