Хамарын хийд-Ханбаянзүрх хайрханы чиглэлийн авто замыг энэ онд барина


Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны эхний зөвлөлийн хурлаар  2019 онд хэрэгжүүлэх хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг хэлэлцжээ.

Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто замыг гүйцээж барихаар болсон байна.

Дээрх замыг 2013 оноос эхэлж барьсан ч хөрөнгө санхүүгийн улмаас өнөөг хүртэл ашиглалтад оруулж чадаагүй юм. Харин Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаас Ханбаянзүрх чиглэлийн 6.85 км хатуу хучилттай авто замыг барихаар 2019 оны төсөвт тусгасан тухай албаныхан мэдээлэв.

Өмнө нь буюу 2016 онд  дээрх чиглэлийн  6.85 км авто зам барих санхүүжилтийг Засгийн газар, салбарын яамны түвшинд хэлэлцэж байсан ч мөн л ажил хэрэг болоогүй өдий хүрсэн юм.

Хэрэв Хамарын хийд-Ханбаянзүрх хайрханы чиглэлийн авто зам ашиглалтад орвол Дорнын говийг зорих  аялагч жуулчдын хөдөлгөөн ихсэж, орон нутагт аялал жуулчлалаар олох орлого эрс нэмэгдэх боломжтой. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 2019 01 сар 07

am ajil zuruhgui l baigaasai Saihan gazar bn lee

Дорноговийн унаган иргэн 2019 01 сар 07

Сайхан мэдээ байна. Цаг хугацаандаа чанартай хийж гүйцэтгээрэй.

Зочин 2019 01 сар 07

Xamariin xiidiin 00 iin asyydliig sain shiideerei

Zochin 2019 01 сар 07

saikhan hairkhan