Д.Эрдэнэбат: УИХ-ыг тараах тогтоолын төсөл боловсруулна

Улс төр Admin Today 2019 01 сар 07 332

 УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, тус намын Улс төрийн зөвлөлөөс ирүүлсэн ээлжит бус сонгууль зохион байгуулах тухай мэдэгдлийг хэлэлцэж, дэмжжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “УИХ 2018 оны намрын чуулганаар нийт 23 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснөөс ердөө нэг буюу Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Эрх баригч намын дотоод хагарал төрийн ажлыг гацаагаад удаж байна. Тиймээс ч Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс ирүүлсэн өнөөгийн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль зохион байгуулах тухай мэдэгдлийг хэлэлцэж, дэмжсэн. Манай бүлгийн зүгээс Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, ээлжит бус сонгууль зохион байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулан, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлнэ” гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

АН гишүүн 2019 01 сар 08

Нам бүлэг ч үгүй болсон байж юун их юм сананав дээ. Улс төрд ямар ч нөлөөгүй болсон шүү дээ. Сонгууль болоод ч ганч ч суудал авахгүй л дээ. Их санасан газар ёсөн шөнө хоосон хонох.

irgen 2019 01 сар 07

ERdenee ta ner yarah hereggyiee!!Enhboldtoigoo hamt mongol turuus zailah bolno!!eldev yum yarij shudara dyr esgeh hereggyi!!