Дундговь аймагт 4.4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ


Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан багийн ”Уул хадарганатай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км-т, энэ сарын 6-нд буюу өчигдөр газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн тухай "2018.01.06-ны өдрийн 13:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон" гэдэг мэдээллийг ООГХ-ээс 13:18 цагт  Онцгой байдлын албанд утсаар мэдээлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2019 01 сар 07

Мэдрэл нь хаачсан нөхөр ,бэ. Дэрэнгийн хагалбараар 8 баллаар хөдөлгөөд өгвөл энэ нөхөр бардам байхаа болино. Саяханы шинэ хагалбарын судалгаа хараарай.