Хүн ам, орон сууцны туршилтын тооллого энэ сарын 10-наас эхэлнэ


Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Тус зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хүн ам, орон сууцны туршилтын тооллого нэгдүгээр сарын 10-16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороонд зохион байгуулагдана. Тооллогын комисс сонгогдсон өрх, айлуудын бүрэн хамруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай" гэдгийг онцолж хэллээ.

Мөн 2019 оныг "Иргэдийн оролцоотой, Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ иргэд олон нийтийг оролцуулах, санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг шуурхай болгох энэ чиглэлээр бүх байгууллага анхаарч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх