Өнөөдөр болох үйл явдлууд


Нэгдүгээр сарын 08-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт "Blue Sky" зочид буудалд бизнес эрхлэгчдэд  “Та борлуулалтаа өсгөмөөр байна уу?” цахим худалдааг танилцуулна.

11.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд Мал аж ахуй, биотехнологийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад олгох “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болно. Утас: 99287297

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Эрс шинэчлэл тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ХНХЯ-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар яаралтай хуралдана.

 

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Үнэн ба зөв” намаас МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд үндэсний үзэлт хөдөлгөөн, ТББ-ууд нэгдэж өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хийнэ. Утас: 98110300

12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт ЦЕГ-аас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт МУИС-ийн Номын санд “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.

18.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Утгын чимэг 2018” наадам болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх