Орхон голд дөрвөн зорчигчтой машин цөмөрч оржээ


Энэ сарын 6-нд Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн аймгийн төвөөс баруун зүгт 55 км байрлах Бичигт хад гэх газарт иргэн М-ийн жолоодож явсан “Террана” загварын суудлын автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрсөн байна.
 
Энэ талаарх дуудлага мэдээлэл Орхон аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 09:45 цагт ирсэн байна. Голын мөс рүү цөмрөн орсон автомашинд нийт дөрвөн зорчигч явжээ.
 
Онцгой байдлын Эрэн хайх аврах салбарын дөрвөн албан хаагч, нэг автомашинтайгаар 55 км замыг туулан 12.30 цагт очиход Орхон голоор зорчиж яваад голын эргээс 200 метрт мөс цөмөрч суусан байсныг 02.10 цаг ажиллан автомашиныг татаж гаргажээ.
 
Он гарсаар улсын хэмжээнд аврах ажиллагааны гурван тохиолдол бүртгэгдэж, зургаан хүний амийг аварчээ.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх