Ж.Трюдо, Д.Трамп нар утсаар ярьжээ

Дэлхий Admin Today 2019 01 сар 08 333

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  нар утсаар ярих үеэрээ Хятад улсад баривчлагдан саатуулагдсан Канадын иргэдтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Энэ үеэр талууд шүүх эрх мэдлийн бие даасан байдал, хууль дээдлэх зарчмыг хүндэтгэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Хятад улсад хууль бусаар баривчлагдан саатуулагдсан Канадын хоёр иргэнийг дэмжин мэдэгдэл гаргасанд Д.Трампт Канадын ерөнхий сайд талархал илэрхийлсэн байна.

Хоёр улсын удирдагчид мөн Канадын ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулах асуудлыг хөнджээ.

“Умард Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрийг эргэн харах дээр үндэслэн талуудын худалдаа, ажлын байруудыг бий болгохын ач холбогдлыг хоёр улсын удирдагчид хэлэлцжээ” гэж Канадын ерөнхий сайдын хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурдсан байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх