Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дүүтэй нь хамт цагдан хорьжээ

Улс төр Admin Today 2019 01 сар 08 511

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг өнөөдөр үүрээр 04.00 цагийн үед дүүтэй нь хамт цагдан хорьсон байна. Тодруулбал, тэднийг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа аж. 

Өчигдөр АТГ-аас Д.Дорлигжавыг дүүтэй нь хамт байцааж, мөн албан өрөө болон гэрт нь нэгжлэг явуулсан. Тиймээс өнөөдөр ийнхүү цагдан хорьсон байна. 

Д.Дорлигжавыг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Учир нь, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн оны 12 дугаар сард телевизийн ярилцлагад орох үеэрээ  "Намайг улс төрийн шантаажаар хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын дүүгийн данс руу дөрвөн сая доллар хийсэн минь үнэн" гэж ярьсан байдаг. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 2019 01 сар 08

tur hudluj ehelj bndaa hurelseh saidaa demjieee

элбэг 2019 01 сар 08

болж пиздаг