Хүний амь хороосон этгээдийг шуурхай илрүүлэв


Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд энэ сарын 6-ны орой 23:00 цагийн орчимд иргэн Г “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14 дүгээр гудамжны үзүүрт ухаангүй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байна” гэж мэдэгдсэний дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллаж, Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гадны нөлөөтэй нас барсныг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулсан аж. Үүний үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг, “Өгөөж чихэр боов” компанид ажилладаг 28 настай Е гэгч болохыг тогтоож, 24 цагийн дотор дайчлан баривчилсан байна.

Буруутай этгээд нь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж, амийг нь хохироосон болох нь тогтооджээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх