МСҮТ-д суралцагчдад тэтгэлэг олгоно гэв

Улс төр Admin Today 2019 01 сар 08 90

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. 

Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх ХНХ-ын сайдын мэдээллийг сонслоо. Тэрбээр “Энэ жилийг ХНХЯ-наас Багшийн хөгжлийг дэмжих болж болгон зарлаж байна. Энэ хүрээнд МСҮТ-ийн багш нарын урамшууллыг цалингийн 10 хувь болгож, мөнгийг нь улирал тутам  олгоно. Мөн цалин нэмэгдэнэ. Түүнчлэн МСҮТ-ийн багш нарыг 1300 гаруй компьютерээр хангана. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалт зохион байгууллаа. Чанарын баталгаажуулалтын хүрээнд магадлан итгэмжлүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна. МСҮТ-д суралцагчдад сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байхаар энэ оны төсөвт 41 тэрбум төгрөг суутгасан. Үнэлгээ, ирц, сургалтын амжилтаас хамаарч тэтгэлэг олгоно” гэлээ.  Үүний дараа мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн асуултад хариулт өгч байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх