Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар: Ганцхан М.Энхболдыг унагалаа гээд Монголын төр цэвэршихгүй

Улс төр Admin Today 2019 01 сар 08 361

Өнөөдөр Үнэн ба Зөв намаас Монгол улсын Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлж байгаа талаар болон МАНАН-ийн зохион байгуулж байгаа жүжигт тоглохгүй байхыг иргэдээсээ хүсч байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэдний үзэж байгаагаар МАН оролцсон сонгууль бүртээ хэлдэг нөгөө сайхан уриануудынхаа нэгийг нь ч биелүүлээгүй бөгөөд өөрсдийн бохир нэрийг цайруулахын тулд зохиолтой жүжиг тавьж байна гэсэн юм. Тэдний үзэж байгаагаар энэ сарын 10нд Сүхбаатарын талбайд болох МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ-ыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн захиалгаар HERO-гийн Б.Баатарын найруулсан нарийн зохион байгуулалт бүхий дэглэлттэй жүжиг бөгөөд тус жүжгийг үзэж түүнд оролцон тоглохгүй байхыг уриаллаа.

Угтаа бол ард иргэдийн хулхин дээр цэцэг ургуулсан олон сайхан мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй МАН ард түмний өмнө нүүрээ хийх газаргүй болсон учраас шударга ёс гэх шоуг хиймэр аядаж байна. Тэдний шоуны гол агуулага нь бүгдээрээ унаж байснаас нэгнийгээ золионд гаргаж бусад нь амьд үлдэх явдал. Ингэснээр тэд 2020 оны сонгуулиар иргэдэд бид нам цаашлаад төрдөө их цэвэрлэгээ хийсэн гэж хэлэх тайлбараа бий болгож байна гэсэн юм.

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар: 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн үхэн хатан үзэн ядаад байгаа М.Энхболдыг дарга минь гээд л долоох нь холгүй явж байсан. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч мөн ялгаагүй пялдагдаад зогсож байсан нь үнэн. Тийм хүмүүс өнөөдөр шударга ёсны төлөө гээд ярьж байгаа нь зүгээр л тохиролцоо. Хэрэв МАН энэ чигээрээ явсаар байх юм бол 2020 оны бүх шатны сонгуульд тэдний төлөөлөл оролцоод унах нь тодорхой. Тиймээс МАН-ын өөрсдийгөө аврах ганц гарц нь одоогийн ярьж байгаа шударга ёс нь болж байгаа юм. Гэхдээ МАН-д М.Энхболд шиг ганц муу хүн байгаа юм биш, мянга мянган муу хүн байгаа. Тэднийг бүгдийг нь унагах юм уу МАН-ыг бүхэлд нь татах буулгахгүй бол Монголын төрд хэзээ ч цэвэршилт явагдахгүй.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн болон нэр бүхий бусад хүмүүс МАН-ыг бүхэлд нь татан буулгаж төрийг цэвэрлэх юм бол тэдний хөлийг долоох нь байтугай өөрсдөн дээрээ гишгүүлээд өргөөд явахад бэлэн байна. Гэхдээ М.Энхболд болон түүнтэй адил бүх хүмүүсийг унагаж чадахгүй.

Тийм учраас бид мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй байх хуулийн төсөл санаачлахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсч байгаа юм. Хэрвээ ийм хуулийн заалт бий болбол 2012-2016 онд төрийг удирдсан АН, МАХН мөн МАН ирэх 2020 оны сонгуульд оролцохгүй байх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Монголын төр жинхэнэ утгаараа цэвэршинэ гэлээ.

 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

dash 2019 03 сар 05

Ene gej bas uvdee haltaisan pathaan Uls turuur oroldoh gej baival ehleed uuriinhuu ariun thevert ankhaar Minii duu chi muu usnii huhend unthan BAKHARIIN gulug shig l haragdaj bna

Намын гишүүн 2019 01 сар 28

Монголд элий балай хүмүүс нам байгуулдаг болсон бна.

Иргэн 2019 01 сар 23

Хол очиж хуц гэж хэлийдаа бандиа

ЗОЧИН 2019 01 сар 09

ЭНЭ БАНДИ ЧИНЬ ЁСТОЙ ӨӨРӨӨ МАНАН-Г ДЭМЖИГЧ ЮМ БИШ ҮҮ??? ЖАГСААЛ, ЦУГЛААНД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ Ч ГЭХ ШИГ, БАНДИА ЧИ ХЭН ЮМ БЭ??? ЧИНИЙ ҮГИЙГ ДАГАХ УУ? ОЮУН-ЭРДЭНИЙН ҮГИЙГ ДАГАХ УУ? ГЭДГЭЭ БИД НАР ЧАМ МЭТИЙН СУУДАЛ ГРОЬДЧИХСОН БАНЛИАР ЗААЛГАХГҮЙ???