Улсын дугаар 1, 6-гаар төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнө


Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоо 1, 6-ын тоогоор төгссөн бол жолооч иргэд сард багтаан Авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацааг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тооноос хамаарч зохицуулдаг болсон. Үүнд:

  • 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
  • 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх