Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар 10:00 цагт дахин хэлэлцэнэ

Улс төр Admin Today 2019 01 сар 11 121

УИХ-ын нэгдсэн чуулган өнгөрсөн шөнө /2019.01.11/ 02.08-04.30 цаг хүртэл хуралдсан. Энэ хуралдаанаар ЖДҮ-д нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцсэн юм.  

Нэр бүхий УИХ-ын дөрвөн гишүүний  эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өчигдөр УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо  болон УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо мөн Хууль зүйн байнгын хороо хуралдаж, гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд байсан юм.

Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж байгаа. 

Гэвч энэ асуудлыг хэлэлцэж байх үеэр шөнө дөл болсон тул УИХ дахь АН-ын бүлгээс зургаан цагийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлснээр УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг өглөөний 10.00 цаг хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргаад байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас үргэлжилнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх