БНХАУ-ын автомашины борлуулалт сүүлийн 20 жилд анх удаа буурчээ

Дэлхий Admin Today 2019 01 сар 11 478

Дэлхийн тээврийн хэрэгслийн хамгийн том зах зээл болох БНХАУ-ын автомашины жилийн борлуулалтын хэмжээ сүүлийн 20 жилд анх удаа буурсан тухай тус улсын Суудлын автомашины холбооноос мэдээлэв.

Энэхүү тайлан мэдээнд тэмдэглэснээр, 2018 онд тээврийн хэрэгслийн борлуулалтын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар буурч, 22.7 сая нэгжид хүрсэн аж.

Өнгөрсөн оны сүүлийн саруудад “Ford”, “Volkswagen”, “Jaguar Land Rover” болон “General Motors” зэрэг компанийн автомашинуудын БНХАУ дахь борлуулалтын хэмжээ бүгд буурсан дүн үзүүлсэн байна.

БНХАУ-ын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, борлуулалтын хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсан нь АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан зэрэг олон улсын асуудлуудтай холбоотой ажээ.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

бёыб 2019 01 сар 11

маргаан ч биш ээ хүмүүс хятад машааны чанар байдлыг одооноос л эхлэж мэдэж байна да аахаххаха цаашдаа ч энэ үзүүлэлт тогтмол буурсаар хятад машаан гэж байдаггүй болно