Шинэ ажлын ЕРТӨНЦӨД ороход шаардлагатай 5 чадвар

Энтертайнмент Admin Today 2019 01 сар 15 7761

90 оны эхэн үед төрсөн миний бие хөдөлмөрийн зах зээлийн байлдааны талбар дээр байлдаад хэдий нь 7 жилийг өнгөрөөсөн байна. Мэдлэг туршлага бага ч гэсэн шинээр ажилд орж буй үеийн залуус болон дүү нартаа өөрийн харсан үзсэн, хэрэг болж магадгүй 5 зөвлөмжөө энэхүү блогоор дамжуулан хүргэхээр зорилоо.

Байгууллага хэрхэн ажилладаг талаар олж мэдэх, ойлгох чадвар

Байгууллагын зорилго зорилттой хувь хүний зорилго зорилт нэгэн шугамд зэрэгцэж байж хоёр талдаа ашигтай өсөлт бий болдог. Иймд хэрэв та шинэ ажилд орж байгаа бол таны хамгийн түрүүнд хийх алхам бол тухайн байгууллагын хаана хүрэх гэж байгаа тэдний бизнес модель, байгууллагын бүтэц ба үндсэн болон үндсэн бүтээгдэхүүн нь юу вэ гэдгийг маш сайн судлах нь зүйтэй.

Хэрвээ та ингэж чадах аваас тухайн байгууллагадаа өөрийнхөө ямар үнэ цэнийг бий болгож томоохон зорилгынх нь аль хэсэгт нь өөрийн чинь хувь нэмэр орж буйг харснаар илүү урам зоригтой ажиллахад тань туслана. Том чулуу хөдөлгөхийн тулд жижиг чулуу эхэнд нь хөдөлдөг гэдгийг бүү мартаарай.

Харилцаа ба илтгэх ур чадвар

Томоохон бүтцэд ажилладаг хүмүүс ихэнхдээ ганц хоёрхон хүнтэй өдөр тутамдаа харьцсаар байгууллагын бусад мэдээ мэдээлэл болж буй зүйлсээс хоцрох нь элбэг байдаг. Байгууллагад байгаа бол чадах чинээгээрээ олон хүнээс олон мэдээлэл авж байх нь таны хийж буй ажилд илүү их үр дүнг авч ирнэ. Энгийн нэгэн яриа шилдэг шийдэл болон зөв өөрчлөлтийн эх болох нь ч цөөнгүй. Аль ч байгууллагын ажилтанд өөрийн удирдах албан тушаалтанд ажлаа тайлагнах хатуу үүрэг бий. Харин өөрийн хэлэх гэсэн санаагаа ямар ч алдаа мадаггүй тэр хүмүүсийн чихэнд хүргэнэ гэдэг бол хамгийн чухал хэрнээ төдийлөн ойшоогддоггүй чадвар. Заримдаа бид маш сайхан хийсэн зүйлсээ илтгэх ур чадвараасаа болоод буруу ойлгуулах тохиолдлууд цөөнгүй байдаг. Гэхдээ үүнд байгалиас заяасан авъяас гэх ойлголт байхгүй бөгөөд 100 хувь өөрчлөгдөн сайжрах бүрэн боломжтой чадвар юм. Багахан анхаарал тавиад 2–3 сар тууштай ажиллахад л та үр дүнг нь хараад л мэл гайхах вий. Гол нь тууштай…

Тэмдэглэл хөтөлж, өөртөө анализ хийх ур чадвар

Хурал, зөвлөгөөн гэдэг бол олон хүн үнэт цагаа зарцуулан хамтаараа шийдэл хайж буй маш чухал үйл явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Яриан дунд орхигдсон маш олон нарийн санаанууд байдаг тул хурлын үеэр тэмдэлглэл хөтлөх нь таныг ярьсан зүйлсийг мартахаас сэргийлэхээс гадна эргээд уншихад анзааралгүй орхисон санаа эсвэл нэгэн ургалч үзлийг бий болгоход ч тусалж мэднэ. Иймд аливаа уулзалт болон хурлын үеэр үргэлж тэмдэглэл хөтөл. Ямарваа нэгэн байдлаар тэмдэглэл хийж тухайн тэмдэглэлээс өөрөө хийх зүйлээ маш сайн тодорхойлж өөртөө хийх зүйлсийн жагсаалт үүсгэх нь төлөвлөлт, менежменттэй байх анхны алхмуудын нэг. Иймээс зайлшгүй нэг байх ёстой зүйл нь хүмүүсийн ярьсан хэлсэн, хуралдсан зүйлсээс өөрийнхөөрөө анализ хийж юу хийхээ тодорхойлж чаддаг байх нь бас нэгэн чухал чадвар юм шүү.

Компаний дотоод хэрэглэдэг түүлс ба Энгийн түүлс ашиглах чадвар

Орчин цагт google апп-с авахуулаад хэд хэдэн түүлүүдийг ашиглаж чадахгүй бол хүн байхаа больсон цаг. Магадгүй та уламжлалт бүх зүйлс дэвтэр, цаасан дээр явдаг байвч төлөвлөгөөг харуулъя, нэг док хамт засъя гэвэл дэвтрээ үзүүлээд эсвэл док емэйлээр хавсаргаад яваад байх нь хэцүү.

Иймээс дор хаяж гүүгл аппуудын гарын 10 хуруугаараа хашраадаг болчихвол хэний ч дор орохгүй. Цаашлаад энэхүү түүлс нь таны хувь хүний бүтээмж, цаг, энерги төлөвлөлт бүх зүйлд эерэгээр нөлөөлөх учир та одооноос эхлээд туршиж эхлээрэй.

Сурах ур чадвар Шинэ зүйлс сурах ур чадвар нь дадал зуршлаас бий болдог гэдэгт би итгэдэг. Магадгүй өрөөндөө 3 лаа 3 биенээ жилийн 365 хоног ширтдэг өрөөнөөсөө гарах л хэрэгтэй. Өдөр бүр өөртөө хэрэгтэй мэдээ, мэдээллийг өөрийн байнга мэдээлэл авдаг сувгаараа авах, шинэ хүмүүстэй танилцах гэх зүйлс нь таны мэдлэг мэдээлэл том хувь нэмэр оруулна. Дор хаяж дажгүй 10 фэйсбүүк хуудас дагаад “see first” тохиргоон дээр дарснаар та өглөө болгон шинэ, чанартай унших зүйлстэй болж байна гэсэн үг. Бас нэгэн сайхан сурч болох арга нь таны эргэн тойрны хүмүүсийн ажил хэрхэн явагддаг яг юу хийдэг талаар мэдэж болно. Та заавал програмист байх алба үгүй ч гэсэн компьютер хэрхэн ажилладаг талаар мэддэг байх нь зүйтэй. Таны толгой дүүрнэ гэж байхгүй учир ажил, мэргэжил бүхнээс амсаад явах нь хоргүй зуршил, мэдлэг болох юм.

Ур чадвар нь нэг зүйлийг олон давтамжтай хийсний үр дүнд гардаг зүйл учир гэнэт л нэг өдөр гайхамшигтай чадвартай болно гэж дэмий хүлээх хэрэггүй. Өдөр бүр хийж буй зүйсээ эерэг зуршил болгосноор таны өдөр тутмын үйлдэл бүр тань нэмэгдсээр том баялаг, мэдлэг болох нь баараггүй. 1000 бээрийн аялал нэг алхамаас гэдэг юм шүү.

Мөн та бүхэн энэхүү линкээс шинэ үеийн ажлын байр залуус юу хийдэг хаана оффислдог болсоныг хараарай. Ингээд танд амжилт хүсье ! Хамтдаа суралцаж ихийг бүтээе !

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх