ОФФИС зөвхөн талбай байхаа больсон !

Энтертайнмент Admin Today 2019 01 сар 15 435

START​ компани нь гарааны бизнесийг хөгжүүлэхэд зарцуулсан 7 жилийн туршлага дээрээ үндэслэж, MLab​-ын хөрөнгө оруулалтаар M Space​ innovation center-ийг нээсэн юм.

 

Энэхүү хамтын оффис 1-р сарын 31 хүртэл эхний ээлжийн гишүүдээ бүртгэн авч байгаа юм.

Бидний мэдэх хуучин оффисийн цаг үе өнгөрч хамтын оффис буюу coworking space-д хүмүүс нэгдэж эхлээд байгаа билээ.

Ингээд MSpace-ын гишүүн болсноор ямар давуу талтай болохыг та бүхэнд тоймлон хүргэе

 
 

Хэрэв та гарааны бизнес үүсгэн байгуулж дэлхийд гарах хүсэлтэй бол эхлэлийн цэг тань MSpace байх болно. MSpace нь таныг үр дүнтэй ажиллах боломжийг хангахаар олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, сургалтыг нэвтрүүлсэн юм.

Манай хамтын оффисын гишүүдийг дараах боломжууд хүлээж байна. Мэдээж хараахан бичигдээгүй давуу талууд ч мөн бий.

Сүхбаатарын талбайн яг хажууд байрлах Central Tower-ын 13 давхарт M Space байрлаж байгаа тул танд сэтгэл ханамжаас гадна цаг хугацаа хэмнэх боломжийг олгох болно.

Гарааны бизнес эрхлэгчдийн гол зэвсгүүдийн нэг нь интернет билээ. Тиймдээ ч бид хамгийн хурдан бас найдвартай интернеттэй. Энэ бол гарааны бизнес эрхлэгч таныг дэмжиж буй ердөө нэг хэлбэр маань юм шүү.

Манай гишүүн болсноор та хурал, сургалт хийх болон цай кофе уух, хооллох хэсгээр үйлчлүүлэх боломжтой. Иймд та уулзалт, сургалт хийхийн тулд өөр нэг танхим өндөр үнээр түрээсэлж цаг хугацаа болон эдийн засгийн зардал гаргах хэрэггүй гэсэн үг.

Түүнчлэн гишүүддээ үр бүтээмжтэй ажиллах боломж олгохоор номын сан, шүүгээ, амрах хэсэг зэргийг шийдсэн байгаа шүү. Товчхондоо бол M Space нь яг л таны гэр орон шиг ая тухтай тэгэхдээ үр бүтээмж дээшлүүлж чадахуйц орон зай юм.

Дээр дурдсан боломжуудаас гадна хамгийн том давуу тал, боломж нь бидний өнгөрсөн хугацааны туршид бий болгосон хүрээлэл юм. Та манай хамтын оффис дээр ирснээр дэлхийг өөрчлөх хүсэлтэй олон залуустай танилцах болно.

Тиймээс ирээдүйн хөрөнгө оруулагч, хамтрагчтайгаа манай хүрээллээр дамжуулан уулзах боломжтой. Мөн манай хүрээлэлд байдаг амжилттай яваа гарааны бизнес эрхлэгчидтэй уулзан бодит зөвлөгөө, мэдээлэл авч болно. Энэ бол бидний гишүүддээ өгөх хамгийн том үнэ цэнийн нэг нь гарцаагүй мөн юм.

Гишүүдийнхээ мэдлэг, чадварыг дээшлүүлэх үүднээс бид үргэлж сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Олон нийтэд зориулсан арга хэмжээнээс гадна зөвхөн гишүүддээ зориулж хаалттай арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг учир та M Space-д зөвхөн ажиллах бус өсөн дэвжих боломжтой.

Та манай гишүүн болсноор Малайз, Сингапур, Тайланд гэсэн 3 орны 5 хамтын оффист суух эрхтэй болно. Тиймээс ажиллаж эсвэл амарч явахдаа ч ажлаа хийх боломжтой болж байгаа юм

Мөн бид дээрх сургалтуудыг гишүүддээ санал болгодгоороо давуу талтай.

 
Дэлхийд гарах боломжийг бүрдүүлэгч M Space-ын гишүүн болохыг хүсвэл энэ холбоосоор ороорой.

Харин дэлгэрэнгүй мэдээллийг 80800212, 80114091 дугаараас авч болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх