Тайчигч залуу эмээ нарыг зугаацуулжээ

+18 Admin Today 2019 01 сар 17 737

Чехийн Орлова хотын асрамжийн газрын эмээ нар Санта-Клаусын оронд залуухан тайчигч эрийг урьж ирүүлсэн байна. Уг асрамжийн газар амьдардаг 80 настай Ева эмээ хар залуугаасаа л жинхэнэ эрчүүдийн тайчих урлагийг үзэх мөрөөдөлтэй байсан гэдгээ өгүүлжээ. Ева эмээ удаан бодож тээнэгэлзэлгүйгээр нэгэн буяны байгууллага руу захидал илгээн шинэ жилийн хүслээ уламжилсан аж.

Энэ асрамжийн газрын эмээ нар өнгөрсөн жил Чехийн нэрт дуучин Карел Готтой уулзахыг хүссэний дээр шүхрээр буулт хийсэн билээ. Буяны байгууллагын ажилтнууд 80 настай эмгэний хүслийг биелүүлж, тэдний асрамжийн газар луу Рокки гэдэг нэртэй мэргэжлийн тайчигч залууг явуулжээ.

Рокки эмээ нарт 10 минут үргэлжлэх хоёр үзүүлбэрийг толилуулахдаа Санта-Клаусын хувцастай, сувилагч эрийн дүрэмт хувцастай байсан гэнэ. Нэг үзүүлбэрээ тэрбээр 80 настай Ева эмээд зориулжээ. Үзүүлбэрийн үеэр 92 настай эмгэн түүний дотоожинд мөнгө хавчуулж зүггүйтсэн аж. Тайчигч залуу ч энэ үзүүлбэрээсээ сэтгэлийн таашаал авсан гэдгээ онцолсон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх