Нөхөн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 30-нд товлов

Улс төр Admin Today 2019 02 сар 02 210

УИХ-ынчуулганыөнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох болон зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслүүдийгбатлав.

Сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг ирэх сарын 10-ны өдрөөс эхлүүлж, санал авах ажиллагааг зургадугаар сарын 30-нд явуулахаар тогтоолд тусгажээ. Харин зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр тогтоож, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгасныг Д.Лүндээжанцан гишүүн танилуулсан юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга энэ оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт өнгөрсөн оны 10 дугаар сард нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон 62 дугаар тогтоолыг баталсан ч Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон юм. Учир нь нөхөн сонгуульд төрийн албан хаагч нэр дэвших боломжийг хязгаарласан хэмээн иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 62 дугаар тогтоол нь “шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, “Төрийн байгууллагад сонгогдох эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзсэн юм. Тиймээс УИХ сарын 18-нд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөрчилтэй байсан заалтуудыг Үндсэн хуульд нийцүүлсэнюм.

Нөхөн сонгуулийг зохион байгуулахдаа аль нэг улс төрийн хүчний талд үйлчлэхгүй байхыг С.Эрдэнэ гишүүн СЕХ-ны удирдлагуудад захилаа. Харин Ц.Мөнх-Оргил гишүүн нөхөн сонгуулийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах эрх зүйн орчин байгаа эсэхийг тодруулав.

Нөхөн сонгуулийг төсвийн хөрөнгөөс гаргахад Төсвийн тухай болоод бусад олон хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг байна. Тиймээс Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн дурдлаа. Мөн өмнө нь нөхөн сонгууль явуулахад энэ жишгийг дагаж ирснийг хэлсэн юм.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн90 хувь дэмжиж, батлав.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх