Пакистаны Ерөнхий сайд Нобелийн шагналд нэр дэвшихээс татгалзав

Дэлхий Admin Today 2019 03 сар 05 365

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Нобелийн Энх тайвны шагналд нэрээ дэвшүүлэхгүй. Холбогдох мэдэгдлийг тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлжээ. 

“Би Нобелийн Энх тайвны шагнал хүртэх эрхгүй. Энэ шагналыг Кашмирын харьяаллын асуудлаарх маргааныг бүс нутгийн оршин суугчдын хүсэл зоригийг харгалзан шийдэж, энх тайван тогтоох замын эхлэлийг тавих хүн хүртэх ёстой” гэж Пакистаны Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Пакистаны эрх баригчид Энэтхэгийн нисгэгчийг тус улсын эрх баригчдад гуравдугаар сарын 1-нд хүлээлгэн өгчээ. Хоёрдугаар сарын 27-нд Пакистан Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний хоёр нисэх онгоцыг сөнөөсний дараа нэг нисгэгчийг нь олзолсон юм. Энэтхэгийн нисгэгчийг “энх тайвны илэрхийлэл” болгон суллаж байна гэж Пакистаны Ерөнхий сайд мэдэгджээ. Үүний дараа Ханы хамтран зүтгэгчид түүнийг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхийг санал болгож, холбогдох хүсэлтийг "Change.org” цахим хуудсанд нийтэлжээ.

“Бүс нутагт энх тайван тогтоох, дайнд бэлтгэж, зэвсгээр хөөцөлдөх түрэмгий бодлогоос /милитаризм/ сэргийлэхэд гаргасан Ерөнхий сайд Ханы хүчин чармайлтыг харгалзан үзвэл тэрбээр Нобелийн Энх тайвны шагнал хүртэх эрхтэй нэгэн юм” гэж баримт бичигт дурдсан байна. Одоогийн байдлаар түүнийг шагналд нэр дэвшүүлэх хүсэлтэд 325 мянга гаруй гарын үсэг цуглуулаад байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх