АНУ Израильд пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна

Дэлхий Admin Today 2019 03 сар 05 527

АНУ болон Израилийн цэргийн хамтарсан сургуулийн хүрээнд АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг анх удаа Израилийн нутаг дэвсгэрт байрлуулахаар боллоо гэж Европ дахь АНУ-ын цэргийн командлал мэдэгджээ.

Баллестик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “THAAD” системийг Израиль улсад энэ сарын эхээр хүргэсэн гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан мэдэгджээ.

“Дэлхийн хамгийн дэвшилтэд агаар болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах уг системийг Израильд байрлуулснаар АНУ-ын Зэвсэгт хүчин хаана ч, хэзээ ч, урдчилсан таамаглах боломжгүй бүх аюул заналд хамгийн хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах чадвартай гэдгийг илтгэж байгаа юм" гэж мэдэгдэлд дурдав. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх