Д.Медведев: ЕХ, ОХУ-ын хамтын ажиллагаанд саад учирна гэж бодохгүй байна

Дэлхий Admin Today 2019 03 сар 05 613

 

Европын Холбоо нь Оросын хувьд худалдаа, эдийн засгийн чухал түнш хэвээр байгаа гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ.

"Европын Холбоо бидний хувьд худалдаа, эдийн засгийн чухал түнш байсан, байсаар ч байх болно гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна. ЕХ-той үр дүнтэй хамтран ажиллахад саад бэрхшээл тулгарна гэж бодохгүй байна” хэмээн тэрбээр ярьжээ.

Түүнчлэн “Бидний харилцааны хөгжлийг удаашруулах АНУ-ын тууштай оролдлогыг үл харгалзан Орос болон Европын Холбоо үр дүнтэй хамтран ажиллахад бодитой саад бэрхшээл учрахгүй гэдэгт итгэлтэй байна. Бид түүх соёл, эдийн засаг, газар зүйн хувьд харилцан хамааралтай билээ. Эцсийн дүндээ бидэнд ганц зам байгаа нь хамтран ажиллах зам юм” хэмээн Д.Медведев онцлон тэмдэглэсэн байна.  

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх